en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Бидний тухай

Алисон энд Кейт Партнерс ХХК (“AKP”) нь Монгол дахь таны итгэлт хуулийн зөвлөх байхад тохирох туршлагатай хуульчдаас бүрдсэн үйлчлүүлэгч төвтэй хуулийн фирм юм. Манай фирм нь 2020 оны 9-р сард хоёр үүсгэн байгуулагч партнертайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдар 12 хүний бүрэлдэхүүнтэй баг болон өргөжөөд байна.

Хэдийгээр манай хуулийн фирм харьцангуй залуу хэдий ч АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг ("USAID"), Их Британийн Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлдэг өндөр нэр хүнд бүхий төрийн бус байгууллагууд, Япон улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд болон Японы томоохон корпорацийн салбар төлөөлөгчийн газар зэрэг олон байнгын үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна.

Бид үйлчлүүлэгчидтэйгээ итгэлцэл бүхий тууштай харилцаатай байж, тэдний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хууль зүйн үйлчилгээг үзүүлэхийн төлөө цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулахдаа үргэлж таатай байдаг.

Бид компанийн эрх зүй, худалдаа, хөдөлмөр, иргэний болон эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, M&A, татвар, банк санхүү, цагаачлал, дипломат, уул уурхай, оюуны өмч, үл хөдлөх хөрөнгийн эрх зүй зэрэг хууль зүйн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

Бидний тухай

Алсын хараа

Бид хуульч, үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа өсч хөгждөг салбартаа тэргүүлэгч хуулийн зөвлөх болохыг зорьдог.

Бидний зорилго

Үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн өндөр түвшинд хууль зүйн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх.

Бидний үнэт зүйл

  • Найдвартай. Бид үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хамгаална;

  • Шинийг санаачлагч. Бид үйлчлүүлэгчийн ажлын үр дүнг дээшлүүлэхээр шинэ санаа, арга техникийг хөгжүүлж, дасан зохицох замаар өсөн дэвждэг

  • Өндөр ёс зүйтэй. Бид өөрсдийн гаргах шийдвэр, үйлдэл, ажил хэрэгтээ ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталдаг;

  • Шударга. Бид эрх нь зөрчигдсөн хүмүүсийг шударга ёсыг хэрэгжүүлэх, хариуцлага тооцох боломжоор хангахыг зорьдог;

  • Шилдэг багийн ажиллагаа. Бид бүх хуульчид, үйлчлүүлэгчид, хамт олныхоо цэцэглэлтийг дэмжих эерэг, ээлтэй орчныг бүрдүүлэхийг эрмэлздэг.

Манай баг

Манай баг

Бид үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг бөгөөд бидний хийж буй бүх зүйл алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилгод тулгуурладаг. Бид төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ, шүүхэд төлөөлөх асуудлаар арвин туршлагатай, олон талын мэдлэгтэй хуульч, өмгөөлөгчдөөр өөрсдийн багаа бүрдүүлсэн.
Манай хамт олон үйлчлүүлэгчийн итгэлийг алдалгүй, даалгасан ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, хуульчийн өндөр ёс зүйтэй байх зарчим баримталдаг бөгөөд үйлчлүүлэгчийнхээ үйл ажиллагааны чиглэл, онцлог, ирээдүйн зорилго, зорилтыг таньж мэдсэний үндсэн дээр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгийн сайнаар хамгаалж чадахуйц шийдэл, санаачилга бүхий үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.
Манай хуулийн фирм нь гадаад болон дотоодын шилдэг их дээд сургуульд боловсрол эзэмшсэн, олон талын ур чадвар, дадлага туршлагатай 10 ажилтнаас бүрдэх бөгөөд таны хүсэл шаардлагад бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна. 

Enkhjavkhlan Batbayar

Managing Partner

Batjargal Gochoo

Administrative Assistant

Бруйс Жон

Маркетинг хариуцсан захирал

Arna Silam

Paralegal