en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

“Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан хууль, эрх зүйн зөвлөгөөний өдөрлөг”-т амжилттай оролцлоо.

Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-03-17
“Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан хууль, эрх зүйн зөвлөгөөний өдөрлөг”-т амжилттай оролцлоо.

“Өмгөөллийн Алисон энд Кейт Партнерс” ХХК нь Эдийн засаг, хөгжлийн яам болон Улаанбаатар хотын Худалдааны танхимаас зохион байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд зориулсан хууль, эрх зүйн зөвлөгөөний өдөрлөг”-т амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулагдсан бөгөөд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой хууль, эрх зүйн орчны талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөхөд чиглэгдсэн юм.

Манай хуулийн фирмийн зүгээс оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч буй бодит асуудлууд, эрх зүйн зохицуулалтын талаар практикт суурилсан зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэхүү өдөрлөг нь гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

n/a