en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-оос зохион байгуулсан бизнес семинарт илгэл танилцууллаа.

Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-03-02
Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-оос зохион байгуулсан бизнес семинарт илгэл танилцууллаа.

Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны өргөөнд Япон улсын гадаад худалдааг дэмжих агентлаг (JETRO)-оос зохион байгуулсан бизнес семинар амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд “Өмгөөллийн Алисон энд Кейт Партнерс” ХХК-ийн партнер хуульч Б.Ариунзаяа оролцож, “Японы хөрөнгө оруулалттай компаниудын Монгол дахь бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн орчин” сэдвээр илтгэл танилцууллаа.

Илтгэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Японы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн эрх зүйн зохицуулалт, бизнесийн орчны онцлог, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын боломж, чиг хандлагыг онцлон танилцуулсан юм. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд анхаарах шаардлагатай хууль, эрх зүйн орчны практик асуудлуудыг бодит жишээ, туршлагад тулгуурлан хүргэлээ.

Энэхүү семинар нь Монгол–Японы бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.