Монгол Бизнесийн Зөвлөл-өөс зохион байгуулсан "Үнэ шилжилтийн тайлантай холбоотой маргааны практик ойлголтууд" гэх сэдэвт уулзалтад оролцлоо.
Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-01-14
Category: Мэдээ
Монгол Бизнесийн Зөвлөл (Business Council of Mongolia)-оос зохион байгуулсан мэдлэг хуваалцах уулзалтад манай “Өмгөөллийн Алисон энд Кейт Партнерс” хуулийн фирм болон манай охин компани болох “Алисон энд Кейт Файнэнс”, мэргэжлийн нягтлан бодогчийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагыг төлөөлсөн нийт 4 мэргэжилтэн амжилттай оролцож, уг уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан лекц, хэлэлцүүлгийг сонслоо.
Тус уулзалтын үеэр үнэ шилжилтийн тайлантай холбоотой асуудлын сүүлийн үеийн чиг хандлага, практикт тулгарч буй нийтлэг эрсдэл, анхаарах асуудлуудын талаар мэргэжлийн түвшинд мэдээлэл авч, мэдлэгээ нэмэгдүүлсэн нь манай байгууллагуудын зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой байлаа.