en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn
Монгол-Японы Бизнес форум 2023

Монгол-Японы Бизнес форум 2023

2023 оны 8-р сарын 18-нд Монгол-Японы Бизнес форум 2023 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Форумд хоёр улсын хооронд өөрсдийн бизнесээ хөгжүүлэх, хамтран ажиллах зорилготой Япон болон Монголын 480 гаруй компаниудад оролцсон. Энэхүү форумын үеэр Япон Монголын хооронд экспорт импортыг өргөжүүлэхтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд мэдээллийн технологи, уур амьсгалын өөрчлөлт, нээлттэй инноваци зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавигдаж, Япон Монгол компаниуд шинэ бизнесийн боломжуудын талаар танилцуулсан. Мөн энэ удаагийн Форумын үеэр Япон болон Монгол компаниудын хооронд бизнес матч (business matching) хийх зорилготой уулзалтууд зохион байгуулагдсанаараа шинэлэг байлаа.