en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

Монгол-Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн арга хэмжээнд оролцлоо.

Posted by: Alison&Kate Partners
Date: 2026-01-09
Монгол-Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн арга хэмжээнд оролцлоо.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан “Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд “Хятад–Монгол 2 улсын бизнес эрхлэгчдийн В2В уулзалт”-д манай хамт олон амжилттай оролцлоо. Уг арга хэмжээнд Монгол, Хятадын нийт 260 гаруй төлөөлөгч оролцож, хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийн талаар санал солилцов.

Энэхүү уулзалтад манай “Өмгөөллийн Алисон энд Кейт Партнерс” хуулийн фирм болон манай охин компани болох “Алисон энд Кейт Файнэнс” мэргэжлийн нягтлан бодогчийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллага-ыг төлөөлсөн нийт 3 мэргэжилтэн маань оролцож, гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаанд холбогдох эрх зүйн зөвлөгөө, санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэдээлэл солилцлоо.