
“Олон Улсын Худалдааны Арбитрын зөвлөлдөх уулзалт: Арбитрын тухай хууль” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Монголын олон улсын арбитр нь Америкийн Нэгдсэн Улсын Худалдааны яамны санхүүжилтээр хэрэгждэг “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр /Commercial Law Development Program/-тэй хамтран 2025 оны 8 дугаар сарын 28,29-ний өдөр МОУА-ын арбитрч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Мэндсайхан “Арбитрын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх” сэдвээр; МОУА-ын арбитрч, CMS law хуулийн фирмийн хуульч Др. Bajar Scharaw “Шүүхийн дэмжлэг ба Арбитрын практик”, “Арбитрын шийдвэрийн биелэлт ба эрх зүйн зохицуулалт”, “Талуудын чөлөөт байдал (party autonomy)” сэдвүүдээр илтгэл тавьж, МОУА-ын дарга С.Энхцэцэг “Арбитрын байгууллагын хараат бус байдал” сэдвээр; МОУА-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр “Арбитрч нарт тавих хязгаарлалт” сэдвээр; Др. Bajar Scharaw “түр арга хэмжээ” сэдвээр; МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш Др. Б.Нинжин “Хэл ба орчуулга” сэдвээр; МОУА-ын арбитрч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор М.Сувд “хуульч, өмгөөлөгчид арбитрын ажиллагаанд оролцоход анхаарах асуудал сэдвээр” тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Манай AKP хуулийн фирийн өмгөөлөгч Б.Ариунзаяа болон Б.Энхжавхлан нар амжилттай оролцлоо.
