“Өмгөөллийн Алисон энд Кэйт Партнерс” хуулийн фирм Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн боллоо.
Бидний хувьд нэгэн онцгой мэдээг дуулгахад таатай байна.
“Өмгөөллийн Алисон энд Кэйт Партнерс” хуулийн фирм нь албан ёсоор Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) гишүүнээр бүртгэгдлээ.
Энэхүү үйл явдал нь манай фирмийн санхүү, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, ил тод байдлыг дэмжих, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах эрмэлзлийн нэг илэрхийлэл юм.
СЗХ-ны гишүүний хувиар бид Монгол Улсын санхүү, үнэт цаасны зах зээлийн зохицуулалт, хөгжлийн чиглэлд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтой боллоо. Манай туршлагатай хуульчдын баг нь компанийн эрх зүй, хөрөнгө оруулалтын бүтцийн зохион байгуулалт, санхүүгийн зах зээлийн зохицуулалтын чиглэлээр мэргэжлийн, бодитой, үйлчлүүлэгч төвтэй хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд үргэлж бэлэн байна.
“Өмгөөллийн Алисон энд Кэйт Партнерс” нь Монгол Улсад тогтвортой, ил тод, хариуцлагатай санхүүгийн орчныг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө тууштай ажиллах болно.