en mn jp
09:00 ~ 18:00
(+976)7704-1414
contact@akp.mn

БҮРТГЭЛ БОЛОН ЗОХИЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Төлөөлөл
Төлөөлөл

Төлөөлөл

Бид үйлчлүүлэгчдээ хувийн болон төрийн байгууллагуудын өмнө төлөөлөх, эсвэл хамт уулзалт, хэлэлцээрт оролцдог. Иймд бид таныг төлөөлж, төрийн болон хувийн байгууллагын өмнө тулгамдаж буй асуудал, саналыг тань танилцуулах боломжтой. 

Компани үүсгэн байгуулах
Компани үүсгэн байгуулах

Компани үүсгэн байгуулах

Манай фирм шинээр компани үүсгэн байгуулах хязгаарлагдмал хариуцлагатай компани, нээлттэй компани, нөхөрлөл, хоршоо, сан, төрийн бус байгууллага, шашны байгууллага, төрийн өмчит үйлдвэр, үйлдвэрчний эвлэл, салбар нэгжийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тэдгээртэй холбоотой бичиг баримтын бүрдлийн үйлчилгээг үзүүлж байна.

Тендерийн баримт бичгийг бэлтгэх
Тендерийн баримт бичгийг бэлтгэх

Тендерийн баримт бичгийг бэлтгэх

Бид үйлчлүүлэгчдэдээ барилгын ажлын нээлттэй, сонгон шалгаруулах, цуваа тендер гэх мэт олон төрлийн тендерийн хууль эрх зүйн баримт бичгийг бэлтгэхэд тусалдаг.

Тусгай зөвшөөрөл авах
Тусгай зөвшөөрөл авах

Тусгай зөвшөөрөл авах

Нүүрс, зэсийн хайгуул, уул уурхай, барилгын ажлын лиценз зэрэг олон төрлийн тусгай зөвшөөрлийн эрхийг авахын тулд бид төрийн байгууллагуудад шаардлагатай бичиг баримтыг бэлтгэдэг.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг өөрчлөх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг өөрчлөх

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг өөрчлөх

Бид үйлчлүүлэгчдэдээ хуулийн этгээдийн нэр, үйл ажиллагааны цар хүрээ, бизнесийн нэр томъёо, албан ёсны хаяг, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээ, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн өөрчлөлт болон бусад үйл ажиллагааг зохион байгуулж, туслалцаа үзүүлдэг.

Виза, оршин суух зөвшөөрөл авах
Виза, оршин суух зөвшөөрөл авах

Виза, оршин суух зөвшөөрөл авах

Монгол Улс болон бусад улсын бүх төрлийн виз, оршин суух зөвшөөрөл авах, тавигдах шаардлагыг судалж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, холбогдох төрийн байгууллагад уламжлан хүргүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

Хуулийн этгээдийн бүртгэлээс хасах
Хуулийн этгээдийн бүртгэлээс хасах

Хуулийн этгээдийн бүртгэлээс хасах

Хуулийн этгээдийн бүртгэлээс хасах нь цаг хугацаа их шаарддаг үйл явц юм. Манай фирм нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, Монгол Улсад гадаадын ТББ-ын салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэлээс хасах буюу татан буулгах ажлыг зохион байгуулж байсан туршлагатай. 
Бид үйлчлүүлэгчдэдээ цаг хугацаа, эрч хүчийг хэмнэхэд нь туслах зорилгоор бүртгэлээс хасах, татан буулгах үйлчилгээг санал болгож байна.