Манай өмгөөлөгчид Иргэний эрх зүй, Гэрээний эрх зүй, Зөрчлийн эрх зүй, Компанийн эрх зүй болон иргэний эрх зүйн бусад чиглэлээр мэргэшсэн тул бид үйлчлүүлэгчдээ Иргэний эрх зүйн маргаанд шүүх болон шүүхээс гадуур төлөөлдөг.
Манай фирм нь Хөдөлмөр эрх зүйн чиглэлээр түлхүү мэргэшсэн бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн бүхий л чиглэлээр мэргэшсэн хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон бусад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, үйлчлүүлэгчийг шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд төлөөлөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Бид гэр бүл цуцлалт, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлгийн төлбөр зэрэг гэр бүлийн эрх зүйн маргаанд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, эвлэрүүлэн зуучлах журмаар үйлчлүүлэгчээ шүүх болон шүүхээс гадуур төлөөлж ажилладаг.
Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль анх 2004 онд байгуулагдаж, 2015 онд Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээтэй холбоотой захиргааны маргааныг шүүх болон шүүхээс гадуур хянан шийдвэрлэхэд бид үйлчлүүлэгчээ төлөөлөн ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаалахыг эрмэлздэг.
Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай харилцах үйлчилгээг санал болгож байна.
Альтернатив маргаан шийдвэрлэх (adr) нь маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх төрөл бүрийг арга замыг хэлдэг. Үүнд хэлэлцээр, эвлэрүүлэн зуучлах, хамтын ажиллагаа, арбитр зэрэг багтдаг бөгөөд бид бизнесийн хэлэлцээр, арбитрын шүүхэд үйлчлүүлэгчээ төлөөлж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, хянах үйлчилгээг үзүүлдэг.